2024-05-01
АНУ доллар 3,378.30₮
Ангилал: Нийгэм

С.Чинзориг сайд Говьсүмбэр, Хэнтий, Төв аймагт ажиллаа

2020-01-21 17:37:04


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг энэ сарын 14-20-нд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт Говьсүмбэр, Хэнтий, Төв аймагт томилолтоор ажиллажээ. Иргэдтэй уулзалт хийж Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, төрийн байгууллагын болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр аж ахуйн газруудаар орж ажилтай нь танилцахын хамт тулгамдаж буй бэрхшээлийг нь сонсч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан аж.

Сумдад хийсэн уулзалтын үеэр иргэдээс тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуулт их ирж байжээ. Тухайлбал,  малчдын тэтгэвэр, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх, ээжүүдийн төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор улсад ажилласан хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцох талаар ч тодруулж байв.

Ахмадуудын хувьд тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэсэн шийдвэрт талархаж байгаа хэлсэн. Түүнчлэн төрийн албан хаагчдын цалин, бүх төрлийн тэтгэвэр тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулахын хамт төрийн үйлчилгээний албаныхан энэ жилээс удаан жилийн нэмэгдэл авахаар болсон нь төрөөс иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал алхам гэж үнэлсэн байна.