2024-05-04
АНУ доллар 3,381.24₮
Ангилал: Эрүүл мэнд

Анхан шатны тусламж үйлчилгээний тарифыг нэг дахин нэмэв

2020-01-21 18:16:53

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний нэг хүнд ноогдох тариф 15 мянган төгрөг байсныг нэг дахин нэмэгдүүлж 30 мянган төгрөг болгожээ. Нэг иргэнд ноогдох тарифыг ийнхүү нэмснээр нийт 26.7 тэрбум төгрөг нэмж зарцуулах бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт 2017 онтой харьцуулахад 2 дахин, 2019 онтой харьцуулахад 75.8 хувиар нэмэгдсэн байна. Энэхүү тарифын нэмэгдэл нь тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэгдэж байгаа юм байна.

Мөн сум, өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг 2018 оноос өмнө улсын төсвөөс бүрэн хариуцдаг байсныг өөрчилж, эрүүл мэндийн даатгалын сангаас зарим тусламж, үйлчилгээг санхүүжүүлдэг боллоо. Тусламж, үйлчилгээний тарифыг тооцоо судалгаанд үндэслэн бодит өртөгтэй нийцүүлэн, 2018 оныхоос дунджаар 2.3 дахин нэмэгдүүлсэн. Тухайлбал, сэргээн засах тусламж, үйлчилгээ 20.000 байсныг 45.000, өдрийн эмчилгээ 30.000 байсныг 70.000, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ 25.000 байсныг 50.000-70.000 төгрөг болгож тус тус өсгөжээ.
Сүүлийн жилүүдэд Эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилт эрс нэмэгдэж, 2017 онд 694.7 тэрбум төгрөг байсан бол 2020 онд 964.6 тэрбум болж 38 хувиар өсчээ.