2024-05-02
АНУ доллар 3,378.90₮
Ангилал: Улс төр

Н.Номтобаярыг МАН-аас хөөжээ

2020-01-29 14:15:06

МАН-ын Хяналтын ерөнхий хороо УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлаар хуралдаж шийдвэр гаргасан байна. Тодруулбал, МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын олон нийтийн газар биеэ зөв авч яваагүй, зодоон цохион хийсэн асуудлыг Хяналтын ерөнхий хорооны хурлаар хэлэлцсэн байна.

Энэ талаар Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар товч тайлбар өглөө. Тэрээр “Хяналтын ерөнхий хороо 14 хүний бүрэлдэхүүнтэй. Өнөөдрийн хурлаар Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой Ёс зүйн хорооноос гаргасан дүгнэлтийг хэлэлцсэн. Удаа дараа зодоон цохионтой холбоотой асуудалд холбогдож, гишүүн ёс зүйгүй үйлдэл гаргасан, намын нэр хүндийг унагасан гэж үзээд Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцсон шийдвэр гаргалаа” гэлээ.

Ингэснээр Н.Номтойбаяр УИХ-ын сонгуульд намаасаа нэр дэвших боломжгүй болж байна. Харин түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УЕПГ-аас УИХ-д танилцуулж, удахгүй хэлэлцүүлэхээр болоод байна