2024-04-30
АНУ доллар 3,378.30₮
Ангилал: Нийгэм

“Бавгар групп”-ийн гүйцэтгэх захирал Х.Оюун дахин гурван хурандаагийн нэрийг зарлав

2020-01-31 15:53:41

ЦЕГ-ын “Хууль сахиулах-1 хотхон” орон сууцны төслийн гүйцэтгэгчээр 2015 оноос эхлэн “Бавгар групп” ХХК ажилласан байдаг.  Харин захиалагч талыг төлөөлөх эрх бүхий  ажлын хэсгийн ахлагчаар  цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр томилогдон ажиллажээ.  Гэвч захиалагч  болох ЦЕГ-ын талынхан барилгын гүйцэтгэгч компаниас хоёр пентхаус, 30 орон сууц үнэгүй өгөхийг шаардсан тухай мэдээллийг долоо хоногийн өмнө “Бавгар групп” -ийн гүйцэтгэх захирал  Х.Оюун олон нийтэд мэдээлсэн юм. 

Тэрээр “Тухайн үед 2015-2017 онд манай ээжээс танай группт хөрөнгө оруулсан нэрийдлээр хээл хахуулын журмаар 927 сая төгрөг авсан байдаг. Гэтэл ээж маань өнгөрсний дараагаас гүйцэтгэгч компани барилга бариулсан мөнгөө өгөх байтал  барилгаасаа үнэгүй өгвөл санхүүжилтийг чинь шийднэ гэх зэргээс дарамтлах болсон. Би гэрээний дагуу хийсэн ажлынхаа хөлсийг авахын төлөө төрийн албан хаагч нарт авлига гэж орон сууц өгмөөргүй байна.  Сүүлд хурандаа Б.Цогтбаяр орон сууц авахаа болий шууд 320 сая төгрөг бэлнээр өгчих.  Танай санхүүжилтийг гаргаж өгнө зэргээр дарамталсан” хэмээн мэдээлсэн.

Тэгвэл “Бавгар групп” -ийн гүйцэтгэх захирал  Х.Оюун өчигдөр /01.30/ ТВ-9 телевизийн шууд хэлэлцүүлэгт орох үеэрээ авлига нэхсэн дахин хоёр цагдаагийн албан хаагчийн нэрийг зарлажээ.  Тэрээр “Нэр заахгүй болохоор магадгүй одоогийн ЦЕГ-ын даргын нэр яригдаад байж магадгүй. Хурандаа Б.Цогтбаяр дээр нэмээд хэлэхэд Чингис гэдэг хүн манай барилга дээр ирээд явсан.  Мөн Отгонбаатар,  Батсайхан гээд хурандаа нарийн асуудал байгаа.  Тэднийг хамтад нь шалгах хэрэгтэй.  Одоогоор энэ асуудлыг шалгаагүй гэх мэдээлэл байна.  Би бүх цагдаа нарын буруу гэж харлуулмааргүй байна.” гэжээ.