Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсвэл гэрээр асарсан эцэг, эх, асран хамгаалагч нарт тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагуудад зөвлөв.
Энэ тухай Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 30 тоот тогтоол гарлаа. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, оношлуур, хилийн боомт дахь Мэргэжлийн хяналтын алба, хэлтэст нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах таван тэрбум 510 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм.
Түүнчлэн нэн шаардлагатай эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад шардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн багцаасаа санхүүжүүлэхийг сайд Д.Сарангэрэлд даалгав. Шаардлагатай зүйлсийг шууд гэрээ байгуулан худалдан авч, эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилахыг холбогдох сайд нарт зөвшөөрөв
ДЭМБ-аас хүүхэд, залуусыг цахилгаан тамхинаас хамгаалахыг уриаллаа
2024-04-30 12:19:58“Тэнүүн-Огоо” ХХК-ийн 75 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий хөрөнгийг нийслэлийн өмчид авчээ
2024-04-30 12:18:09Зэсийн баяжмалын биржийн анхны арилжааг эхлүүллээ
2024-04-30 12:08:49Ерөнхий сайд УИХ-ын чуулганд мэдээлэл хийнэ
2024-04-30 10:44:31Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн 45 мандатад сонгуулийн 23 тойрог байгуулна
2024-04-30 10:39:26Нийслэл 500 тэрбум төгрөгийн бонд гаргах тогтоолыг батлав
2024-04-30 10:34:12Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12.8 га газрыг спорт, ногоон байгууламжийн зориулалтаар улсын тусгай хэрэ
2024-04-30 10:20:50I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ
2024-04-30 10:18:05