2024-05-01
АНУ доллар 3,378.30₮
Ангилал: Нийгэм

Өндөрлөг цэгт байршилтай айлуудад шахмал түлш түгээж байна

2020-02-04 14:10:45

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын захирагч, дэд хурандаа Ш.Мэндсайханаар ахлуулсан алба хаагчид сайжруулсан шахмал түлшийг түгээх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Өдөр бүр “ЗИЛ-131” маркийн 28 автомашинаар зургаан дүүргийн автомашин зорчих боломжгүй 25 өндөрлөг цэгт байрлах айл өрхүүдэд түгээлтийг хийж байгаа юм.





Сайжруулсан шахмал түлшийг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилготой тус ажил гуравдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.