2024-05-02
АНУ доллар 3,378.90₮
Ангилал: Улс төр

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Сидней хотын казинод ГУРВАН цагийн турш тогложээ

2020-02-04 14:34:57

нгөрсөн нэгдүгээр сард Австрали Улсад Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулган болсон. Энэхүү чуулганд манай улсаас УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын төлөөлөгчид оролцсон байдаг. Чуулганд оролцох казино тоглосон хэрэгт холбогдож, казинод яваа зураг нь олон нийтийн сүлжээнд тавигдсан юм. 

Харин тэд үүнийгээ "Зүгээр сонирхсон. Тоглоогүй" гэх утгатай тайлбарыг өгсөнөөр энэ асуудал намжаад байгаа юм.

Тэгвэл check.mn сайтад УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын казино тоглож байгаа зураг нийтлэгджээ. Тодруулбал нэгдүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сидней хотын "Star" гэх казинод шөнийн 00-03 цагийн хооронд Д.Эрдэнэбат дарга казино тоглосон байна. Мэдээлэлд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг гурван цаг казино тоглосон гэжээ. 

Казино тоглоогүй, сонирхож орсон хэмээн мэдээлэл хийсэн эрхэм гишүүний тоглож байгаа зураг ийнхүү ил боллоо. Одоо харин ямар тайлбар өгөх нь сонирхол татаж байна.