2024-04-30
АНУ доллар 3,377.03₮
Ангилал: Нийгэм

Төрийн албан хаагчийн гэрээс 1.3 сая ам.доллар олджээ

2018-09-26 13:45:40

Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа сэжигтний гэрээс их хэмжээний  буюу 1.3 сая ам.доллар (монгол мөнгөөр гурав орчим тэрбум төгрөг) бэлнээр олдсон байна. Сэжигтэн этгээд төрийн албан хаагч бөгөөд түүнийг яллагдагчаар татан баривчилж, дээрх мөнгийг битүүмжлэн, эд мөрийн баримт болгон хураан авчээ.
Одоогоор дээрх их хэмжээний мөнгийг юунд зарцуулах гэж байсан, хэнд авлигад өгөх гэсэн болон гарал үүслийг нь судалж, нарийвчлан шалгаж байгаа талаар АТГ-аас мэдээлэв.
Дээрх их хэмжээний мөнгө нь цагдаагийн эрх бүхий дарга нар болон ШШҮХ-ийн шинжээчидтэй холбоотой байж магадгүй гэсэн мэдээлэл гарсан ч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог үгүйсгэсэн юм