2024-05-05
АНУ доллар 3,381.24₮
Ангилал:

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

2020-02-12 18:59:26

Өнөөдөр Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд, Булганы баруун хэсгээр их цас орно. Иймд баруун чиглэл үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчоорой. Түүнчлэн Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээс тухай бүр авч, өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангахыг та бүхэнд анхааруулж байна.

Өнөө шөнө Өвөрхангай, Дундговь, Сүхбаатарын нутаг, Төв, Хэнтий, Дорнодын өмнөд, Дорноговийн хойд хэсгээр, маргааш өдөр Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө ихэнх нутгаар цас, маргааш өдөр говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах тул зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа ихсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 02 дугаар сарын 14-нөөс 02 дугаар сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

14-нд Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд бүх нутгаар цас орохгүй. Салхи 14, 15-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 21-26 градус,  Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлын уулс, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Хангай,  Хэнтэйн уулархаг нутаг,  Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 16-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.