2024-05-21
АНУ-ын доллар 3,381.11₮
Ангилал: Нийгэм

Ханиадтай хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно

2020-02-13 15:56:47

Монгол Улсын Засгийн газар өнөөдрөөс /2020.02.13/ эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг /хэсэгчлэн/ шилжихээр болсон. Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар мэдээлэл өгч байна.

Энэ хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажээ. Үүнд:
  • Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, шуурхай штаб байгуулав.
  • Гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албадыг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллах
  • Шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдсэн тохиолдолд хорио цээрийн дэглэмийг тогтоох
  • Гамшгаас хамгаалах, мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг томилгоожуулан бэлтгэл, бэлэн байдлыг хангах
  • Урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр шуурхай, хүртээмжтэй хүргэх
  • Цагаан сарын баяртай холбогдолтой бараа бүтээгдэхүүнии сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээхийг зогсоох, барааны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг хориглох,
  • Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавих, тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хиих,
  • Баар, ресторан, нийтийн хоолны болон үзвэр үйлчилгээний газрын ажлын цагийн хуваарьт хязгаарлалт хийх,
  • Бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх
  • Шашны байгууллагуудын шашин номын хурал, цуглаан, зан үйлд иргэд, олон нийтийг оролцуулахгүй байх
  • Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсвэл гэрээр асарсан эх эхэд 5 хоногийн цалинтай чөлөө олгох ажээ.

БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш 45 хоногийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар, онцгой байдлын комисс ажиллаж байна. Бид бүхэн БНХАУ-ын яам агентлагтай холбогдон мэдээ мэдээллийг байнга авч байгаа. Одоогоор манай улс хамгийн эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа учраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шаардлагатай байсан юм.

Монгол Улсад энэ вирус бүртгэгдвэл гамшиг болно. Тиймээс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж буйг та бүхэн ойлгоорой. Бид сүүлийн арав гаруй жил гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулж байгаа. Ард түмэн энэ талаар харьцангуй ойлголттой гэж бодож байна. Зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх журмын дагуу бид ажиллана" гэв.