2024-04-30
АНУ доллар 3,377.03₮
Ангилал: Нийгэм

Улсын хэмжээнд үр тарианы хураалт 15.1 хүнсний ногооных 68.9 хувьтай байна

2018-09-26 13:55:14

Энэ жил улсын хэмжээнд нийт 497.2 мянган га газарт тариалалт хийсэн талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам мэдээлэв. 

Тухайлбал, 367.3 мянган га-д үр тариа, 343.1 мянган га-д буудай,13.0 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал тус тус багтаж байгаа аж.
Өнөөдрийн /2018.09.25/ байдлаар 73.9 мянган тонн үр тариа, 116.9 мянган тонн төмс, 61.6 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар нийт үр тарианы хураалт 15.1%, төмс, хүнсний ногооны хураалт 68.9-66.2%-ийн явцтай байна. 

Хүснэгтээр үзүүлбэл,


Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа хураахаар төлөвлөөд байгаа ба үүнээс,

- 25.8 мянган тонн буудай,
- 51.0 мянган тонн төмс,
- 5.1 мянган тонн хүнсний ногоо,
- 30.1 мянган тонн  тосны ургамал,
- 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогджээ