2024-05-22
АНУ-ын доллар 3,381.11₮
Ангилал: Нийгэм

Хятадаас ирэх, явах нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлана

2020-02-13 16:39:52

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар коронавирусийн талаарх цаг үеийн асуудал хэлэлцэж байгаа бөгөөд тодорхой шийдвэрүүдийг гаргажээ. 
Тодруулбал, маргаашаас /2020.02.14/ БНХАУ руу явах онгоц болон вагоны хөдөлгөөнийг хаахаар шийдвэрлэсэн байна. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсийн дарга Ц.Ганзориг "Засгийн газрын хуралдаанаар цаг үеийн асуудал хэлэцэж байна. Маргаашаас эхлэн Хятадаас ирэх, тийш явах галт тэрэг, нислэгүүдийг зогсоож байна. Тэнд байгаа иргэдээ эх орондоо ирэх маш их хугацаа өглөө. Хятадад байгаа үлдсэн иргэдээ чартер /тусгай захиалгат/ нислэг гаргаж өөрсдийн зардлаар нь авна.  Монголд ирсэн үед нь нийслэл хотоос зайтай газар тусгаарлана" хэмээн мэдээлэв.