2024-04-16
АНУ доллар 3,376.11₮
Ангилал: Дэлхий

БНСУ-д халдвартай хүний тоо хоногт 334-өөр нэмэгдэж 1595 боллоо

2020-02-27 11:33:04

Өмнөд Солонгост коронавирусийн халдварын тохиолдол сүүлийн нэг хоногийн дотор 334-өөр нэмэгдэж, нийт өвтэй хүний тоо 1595 болжээ. Энэ үзүүлэлт 24 цагт шинээр бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна. Шинээр илэрсэн 334 хүний 307 нь тархалтын голомт болоод буй Дэгү хотын оршин суугчид юм. 

Өмнөд Солонгост коронавирус анх тархсан Шинчонжи сүмийн 210 мянган гишүүнийг олж тогтоох, бүгдээс нь шинжилгээ авах арга хэмжээ хэрэгжүүлж эхэлжээ. Нас барсан 11 дэх тохиолдол нь элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэж байсан Монгол улсын иргэн О, 12 дахь тохиолдол нь Шинчонжи сүмийн дагагч ахмад настан байсныг тус улсын хэвлэлүүд онцолж байна. Мөн Дэгү хотын ойролцоох АНУ-ын цэргийн баазад нэг цэрэг коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. 

Covid-19 өвчний тархалт эрчимжиж байгаатай холбогдуулан БНСУ, АНУ-ын хоорондын хамтарсан цэргийн сургуулилтыг хойшлуулаад байна. Сөүлд онц байдал зарласны дараа ийм шийдвэр гаргасан аж. 


Эх сурвалж: Channelnewsasia