2024-04-25
АНУ доллар 3,376.93₮
Ангилал: Хөндөх сэдэв

Халдварын үүр болсон “Шинчоньжи” сүмийн бэлэн мөнгөний эргэлт 10 тэрбум вонд хүрдэг

2020-03-03 10:54:56

Үхлийн аюулт коронавирусын үүр гэдгээрээ Солонгосд төдийгүй Азид шуугиан тариад байгаа “Шинчоньжи” буюу “Шинэ тэнгэр газар” сүмийг үндэслэгч И Ман Хи нь өдгөө 90 настай. Өөрийгөө Ерөтөнцийн эзнээс илгээгдсэн гэгээнтэн гэж өргөмжилдөг. Түүний сүм нь 245 мянга гаруй итгэгч, дагагчтай. Шинээр дагагсад нь Библи болон сүмийн тэргүүний номлолыг олон сар судалж цээжлээд шалгалт өгч тэнцсэн нь сүмд ордог. Итгэгчид дундаас номлолоо нэгбүрчилэн цээжилж ном журмыг чандлан дагадаг нь шигшигдэж 12 чипа сүмд ордог.



Эндээ мөн үлгэр жишээ байвал аврагдах 144 мянган хүний тоонд багтдаг агаад энэ нь “Шинчоньжи”  сүмийн дагагч бүрийн дээд хүсэл гэнэ. Тэргүүн И Ман Хи өөрийн тогтоосон нэг цаг үе дотор бүх зүйл болж өнгөрнө гэж сургадаг. Тэрхүү нэг цаг үе нь 30  жил үргэлжилэх бөгөөд сүм байгуулагдаад 37 жил болж байгаа аж. Сүмийн итгэгч нар нь коронавирусын халдварыг тараасан хэрэгт буруутгагдсаны дараа тэргүүн нь нийт дагагч нартаа “115- тэргүүнээс' гэсэн онцгой захидал илгээжээ. Уг захидалд “144000 дагагч нь жинхэнэ дагагч мөн бишийг ялгах том сорилт тулгарлаа” гээд Библийн Иохан илчлэлтэд дурьдсан шиг "Их хэмжээний зүдгүүрийн дараа цагаан бүлэг хүмүүс гарч ирнэ гэсэн учир энэ нь болох ёстой юм ёсоороо болж байна" гэжээ.

Мөн итгэгчидээ энэхүү хүнд хэцүү үеийг давж гарахыг уриалжээ.  Шинэхэн байгуулагдсан ч энэ сүм маш их хөрөнгөтэй болж чадсан. Сүмийн нийт хөрөнгө нь 55 тэрбум орчим воноор үнэлэгддэг гэнэ. Бэлэн мөнгөний эргэлт нь 10 тэрбум хэмээн Солонгосын хэвлэлд бичиж байна. Шинчоньжи сүмийн Монгол дахь салбар нь 3000 гаруй дагагчтай гэнэ.