2024-04-26
АНУ доллар 3,377.44₮
Ангилал: Дэлхий

"Их 7"-ийн удирдагчид коронавирусийн асуудлаар видео хурал хийнэ

2020-03-16 11:12:00

"Их 7"-ийн удирдагчид энэ долоо хоногийн эхээр шинэ төрлийн "коронавирус"-ийн асуудлаар видео хурал хийхээр товложээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой холбогдож, цар тахлыг зогсоох хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцжээ. 
Өөрөөр хэлбэл АНУ, Европын орнууд вирусийн тархалтын эсрэг арга хэмжээ авахад хүндрэлтэй тулгарч буй улс орнуудад дэмжлэг үзүүлэх чиглэлд шуурхай арга хэмжээнүүд авахаар бэлтгэж байна. Харин Японы Төв банк "COVID-19"-ийн тархалтын нөлөөний эсрэг арга хэмжээ авах баг бүрэлдэхүүн гарган ажиллуулж байгаа аж. Тус банкны бодлогын зөвлөл энэ долоо хоногт хуралдаж, эдийн засгаа дэмжих арга хэмжээнүүдээ эрчимжүүлэх магадлалтай байна.

Н.Номин-Эрдэнэ
Эх сурвалж: Bloomberg.mn