2020-04-09
АНУ доллар 2,781.19₮
Ангилал: Боловсрол

Ё.Баатарбилэг: Эцэг эхчүүд цэцэрлэг, сургууль түр завсарласныг ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ саналтай байна

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон бөгөөд хуралдааны дараа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өглөө.

МОНГОЛ-ЯПОНЫ ХАМТАРСАН СУРГАЛТЫН ЭМНЭЛГИЙГ ХУВЬЧЛАХГҮЙ

Тэрээр өнөөдрийн хуралдаанаар Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III батлах тухай болон Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл батлах тухай асуудлаар хэлэлцсэн юм.
"АШУИС-ийн дэргэдэх Монгол-Японы хамтарсан сургалтын эмнэлэг, техник тоног төхөөрөмж, санхүүжилтийн талаар ярилцаж шийдвэрлэлээ.
Энэхүү эмнэлгийг хувьчлахгүй, өнөөдрөөс манай яамны харьяанд шилжүүллээ. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт дүрс оношилоо дуран уламжлал, амбултори гэсэн чиглэлээр ажиллаж байгаа
ба тоног төхөөрөмжийг авахаар 14 тэрбум төгрөгийг Дэлхийн банкнаас шийдсэн" гэлээ. 

"БИД ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛИЙН АСУУДЛААР ЭНЭ БААСАН ГАРАГТ УОК-Т САНАЛАА ӨГНӨ"

Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосныг үргэлжлүүлэх талаар мэдээллээ. 
"ЭМЯ-наас манай яаманд хандсан. Коронавирусийн улмаас цэцэрлэг, сургуулийн түр завсарласныг үргэлжүүлэх эсэхээ бид энэ баасан гарагт УОК-т саналаа өгнө.  Ер нь эцэг эхчүүд сунгах хүсэлтэй байгаагаа бидэнд илэрхийлээд байна" гэсэн юм. 

Эх сурвалж: gogo.mn