2024-04-26
АНУ доллар 3,377.44₮
Ангилал: Нийгэм

Хэрэглээний зээлд ЯМАР ЗЭЭЛҮҮД багтдаг вэ?

2020-03-18 19:06:56

Хэрэглээний зээл авсан иргэдэд ээлтэй шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргалаа. Хэрэглээний зээл авсан ч зээлийн үндсэн төлбөр, хүүгээ цагтаа төлж чадахгүйд хүрсэн олон иргэн банканд ханджээ.  
Тэдний хүсэлтийг нэгтгэн, Төв банканд уламжилсан байна. Ингээд зээл өгсөн банкууд болон зээл авсан иргэдийн аль алинд нь ашигтай хувилбаруудыг судалж, гурван сарын хугацаанд ЗӨВХӨН хэрэглээний зээлийн үндсэн өр, зээлийн хүүг хойшлууллаа.
Хэрэглээний зээлд цалингийн, тэтгэврийн, ипотекийн, машины, сургалтын төлбөрийн зээл багтдаг. Төв банкны Ерөнхийлөгчийн мэдээлснээр нийт 419 мянган иргэн хэрэглээний зээл авчээ. Зөвхөн ипотекийн зээлийг 97 мянган иргэн авсан байна. Хоёрдугаар сарын байдлаар ипотекийн нийт зээлийг задлаад харвал:
  • Хугацаа хэтэрсэн зээл 160 тэрбум төгрөг,
  • Чанаргүй зээл 23 тэрбум,
  • Муу зээл 50 тэрбум,  
  • Эргэлзээтэй зээл 20 тэрбум төгрөгт тус хүрчээ.
Хэрэглээний зээлийн үндсэн өр, зээлийн хүүг 90 хоногийн хугацаанд л хойшлуулсан. Түүнээс зээлийн хүү зэргээс БҮРЭН ЧӨЛӨӨЛӨӨГҮЙ. Шийдвэр хэрэгжиж эхэлсэн огноо онцгой дэглэм тогтоосон өдрөөс буюу нэгдүгээр сарын 27-ноос эхлэв. Дуусах хугацаа нь дөрөвдүгээр сарын 27 юм. Тэгэхээр дээрх шийдвэрийг ухрааж хэрэглэнэ гэсэн үг.
Хэрэв та энэ шийдвэрт хамрлагдахыг хүсвэл зээл авсан банкандаа хандаарай. Зээлийн гэрээгээ шинэчилснээр жишээ нь таны гэрээний хугацаа 2 жил байсан бол 2 жил 3 сар болж сунах юм.
Банкуудын чанаргүй зээлд иргэдийн зээл хамгийн бага хувийг эзэлж байна.
Эх сурвалж: gogo.mn