2024-04-27
АНУ доллар 3,377.35₮
Ангилал: Эрүүл мэнд

БНСУ-аас монгол иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц хөөрлөө

2020-04-02 11:04:32

БНСУ-аас монгол иргэдээ татахаар Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.04.02/ 09:18 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас хөөрлөө. 

Тус нислэг 12:58 цагийн орчимд Сөүлд газардах бөгөөд Сөүлээс 251 иргэн ирэхээр бүртгэлээ баталгаажуулсан байна. Урьдчилсан мэдээллээр дээрх онгоцоор

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр
 
  • Өндөр настан, асран хамгаалагчийн хамтаар 40 гаруй хүн
  • Эрүүл мэндийн шалтгаантай хүн, асран хамгаалагчийн хамт 110 гаруй хүн
  • Хөгжлийн бэрхшээлтэй таван хүн,
  • Жирэмсэн 19 хүн
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 51
  • Бусад 13 хүн эх орондоо ирнэ.