2024-04-20
АНУ доллар 3,376.74₮
Ангилал: Нийгэм

Ё.Баатарбилэг: Дөрөвдүгээр сарын 30-нд хорио цээрийн дэглэм цуцлагдах эсэхийг хэлж мэдэхгүй байна

2020-04-03 14:55:10

БСШУСЯ-наас цаг үеийн асуудлаар Сайд Ё.Баатарбилэг, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, БҮТ-ийн захирал Ж. Ган-Эрдэнэ нар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ "Коронавирус өвчин гарсантай холбоотойгоор сурагчидад цахимаар сургалт явуулах ажлыг зохион байгуулаад байгаа билээ. Нэгдүгээр сарын 27-ноос хойш дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 10-11 долоо хоног тасарч байна. Энэ хугацаанд теле болон цахим хичээлийг зохион байгуулж байгаа. Мөн хугацаанд 3,020 цагийн теле хичээлийг бэлтгэн хүргэж байгаа юм. Теле хичээлтэй холбоотой давуу ба сул тал ч бий.
Өмнө нь эцэг, эхчүүд зайнаас, багш сурагчтайгаа хамтран ажилладаг байсан бол одоо эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтарч, багш зайнаас ажиллаж байна. Ингэснээр эцэг, эхчүүд багш нарыг ямар нөхцөл ажилладаг талаар ойлголттой болж байгаа болов уу.
Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй. Дөрөвдүгээр сарын 30-нд хорио цээрийн дэглэм цуцлагдах эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тавдугаар сард хичээл эхлэх эсэх нь энэ сарын 20-ны үеэр шийдэгдэнэ. 
Хэрэв сунгагдвал арванхоёрдугаар ангийн сурагчдад зориулсан давтлага хичээл хэрхэн зохион байгуулах талаар судалж байна. Мөн танхимын давтлагыг яаж зохион байгуулах талаар судалж байгаа. Цахим зөвлөхөөр дамжуулан арванхоёрдугаар ангийн сурагчид мэдээ мэдээлэл авах бүрэн боломжтой" гэв. 

Монгол улсад ерөнхий боловсролын 820 сургууль түүнээс 590 нь төгсөх 12-р ангитай байгаа 28567 сурагч энэ жил төгсөнө. Хэрэв хорио цээр сунгагдвал тэднийг сонгон судлах хичээлээр нь тусгайлан бэлдэнэ гэж Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир хэллээ. 

Эх сурвалж:unuudur.mn