2020-05-25
АНУ доллар 2,801.20₮
Ангилал: Эрүүл мэнд

Хүсэлт гаргасан иргэдэд COVID-19 халдварын шинжилгээ хийх боломж бүрджээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тэргүүтэй төлөөлөгчдийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх COVID-19 халдварын шинжилгээг өргөтгөж, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай үүрэг чиглэл өгсөн байна.

Үүний дагуу ХӨСҮТ-д лабораторийн дахин нэг шугам нээгдлээ. БНСУ-ын Сижинг компани 3000 оношлуур, Солонгосын ЭСЯ болон Хятадын ЭСЯ-наас 5000 оношлуур хандивласныг бүрэн ашиглаж болох тохиргоог хийлээ. Улсын хэмжээнд уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсээс санамсаргүй түүврийн аргаар сонгон авч, хяналтын шинжилгээ хийсээр байна. Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн Төв лабораторийн хэмжээний лаборатори ажиллаж эхэлсэн.

Цаашид Ховд, Орхон, Сүхбаатар аймагт оношилгоог хийдэг болохоор бэлтгэл хангасан. Нөхцөл байдалд уялдуулан оношилгоо хийхэд бэлэн болсон. Лабораторийн хүчин чадлын ийн нэмэгдүүлж, хяналтыг сайжруулж байна. Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр шинжилгээ өгье гэсэн иргэдийн асуудлыг шийдвэрлээрэй гэж чиглэл өгсөн. Лабораторийн хүчин чадал нэмэгдсэн учир хүсэлт гаргасан иргэдээс COVID-19 халдварын шинжилгээ авах боломж бүрдлээ.
 
Эх сурвалж;gogo.mn