2024-04-25
АНУ доллар 3,377.44₮
Ангилал:

БҮРЭН ШИНЭЧЛЭГДСЭН NISSAN JUKE ТАНИЛЦУУЛАГДЛАА.

2020-04-07 13:43:45

Охид бүсгүйчүүдийн хамгийн дуртай загварын 1 болох #Nissan #Juke загвар нь бүрэн шинэчлэгдэж Европын 5-н оронд худалдаанд гарлаа.
Европын зах зээлд 1 сая #Juke автомашин сүүлийн 9-н жилд борлуулагдсан байна.
Бүрэн шинэчлэгдсэн #Juke 1000сс бүхий 3 цилиндр /117 м.х/ турбо хөдөлгүүртэй. 6 шатлалт механик эсвэл 7 шатлалт автомат /Dual Clutch Transmission/ гэсэн сонголттой. Өмнөх загвараасаа бензин бага зарцуулж, илүү хүчтэй болсон гэдгийг хөгжүүлэгчдийн зүгээс онцолж байна.
#Juke загвар нь 4210мм урт, 1595мм өндөр, өргөн 1800мм хэмжээтэй болж өөрчлөгдөж ProPilot багц систем буюу эгнээ мэдрэгч, замын тэмдэг таних систем, Арын зай мэдрэгч, үл харагдах бүсийн хяналтын систем гэх мэт шинэлэг технологиудаар тоноглогджээ.
#Мультимедиа системийн хувьд Аpple CarPlay болон Android Auto системийг дэмжин ажилдан 8"-ийн мэдрэгчтэй дэлгэц TomTom Maps болон замын нөхцлийг мэдээллэгч Live Traffic системүүдийг зорчигч өөрийн ухаалаг утсын тусламжтай ашиглах боломжтой болжээ. Мөн автомашин доторх температур болон мэдээлэлүүдийг гар утсаараа авах боломжтой. 8ш Bose брэндийн чанга яригчаар тоноглогдсон Бүрэн шинэчлэгчдсэн #Nissan #Juke загвар нь таньд тав тухыг дээд зэрэгт мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.