2024-04-25
АНУ доллар 3,376.93₮
Ангилал: Улс төр

Д.Тогтохсүрэн: 50 сая төгрөг цуглуулж, судалгаа хийгээгүй

2020-04-22 15:28:02

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гишүүд болон нэр дэвшигчид социологийн судалгааны санхүүжилт гэж 50 сая төгрөг өгсөн гэх мэдээллийг үгүйсгэлээ.

МАН-аас 2020 оны сонгуульд нэр дэвшихээр горилж буй нэр дэвшигчид судалгааны зардал гэж тусбүр 50 сая төгрөг тушаасан гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр цацагдсан. Тухайн жагсаалтад одоогийн гишүүдээс гадна хотын дарга С.Амарсайхан, орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын дарга Р.Дагва зэрэг хүмүүсийн нэр багтсан байсан юм.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн дараах тайлбарыг өглөө. Тэрбээр “МАН-ын санхүүжилт сонгуулийн хуулиараа явна. Өнөөдөр нийгмийн сүлжээнд МАН нэр дэвшигчдээсээ социологийн судалгааны санхүүжилт гэж тус бүрээс 50 сая төгрөг авсан гэх мэдээлэл гарсан байна лээ. Бид нар лав 50 сая төгрөг өгснийг мэдэхгүй юм байна. Зарим нэг УИХ-ын гишүүн, сонирхож байгаа хүмүүс өөрсдөө судалгаагаа хийж байгаа. Түүнээс биш албан ёсоор мөнгө цуглуулж, судалгаа хийгээгүй. Намын дарга, Удирдах зөвлөлөөс өгч байгаа чиглэл бол УИХ-ын гишүүд нэр дэвшихдээ хуулийн хүрээнд сонгуулийн санхүүжилтээ бүрдүүлэх ёстой гэсэн” гэв.