2024-10-14
АНУ-ын доллар 3,385.87₮
Ангилал: Дэлхий

Ногоон карт олголтыг түр хугацаанд зогсоолоо

2020-04-22 15:47:23

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ногоон карт буюу АНУ-д байнгын орших зөвшөөрлийг олгохоо түр хугацаагаар зогсоохоор болсон буй талаар өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. 

Ногоон карт олголтыг 60 хоногийн хугацаагаар зогсоож байгаа бөгөөд энэ хугацааг дахин сунгах эсэхийг Америкийн цагаачлалын алба шийдэх юм байна. Тус улсад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан Америкийн Засгийн газраас шат дараалсан арга хэмжээ авч байгаа билээ. 

Ногоон карт олголтыг цуцлах хоригт Америкт байнга оршин суух зөвшөөрөл хүсэж буй хүмүүс хамаарч байгаа юм. Харин түр хугацаанд ажиллахаар ирэх хүмүүс болон олон улсын байгууллагын ажилчдад энэ хориг хамаарахгүй аж. 

Өнгөрсөн онд улс оронд нь байнгын оршин суух эрх олгохыг хүссэн 1 сая орчим хүний хүсэлтийг АНУ хүлээн авчээ.

Ногоон картны сугалаа хөтөлбөрийг АНУ-ын Төрийн Департамент 1995 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд уг хөтөлбөр нь Америк руу цагаач бага илгээдэг улсын иргэдэд АНУ-д хууль ёсоор байнга оршин суух, суралцах, ажиллаж хөдөлмөрлөх боломжийг олгодог байна. Ногоон карт нь дараах давуу талуудтай:
  • АНУ-д албан ёсоор оршин сууж албан ёсны иргэн болох зөвшөөрөл олгогдоно.
  • АНУ-ын нутаг дэвсгэрт байрлах ямар ч байгууллагад ажиллах боломжтой.
  • Өөрийн бизнесээ эхлүүлж өөрийн гэсэн компанитай болох боломжтой.
  • АНУ-с албан ёсны зөвшөөрлөөр орж гарах боломжтой.
  • Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах.
  • Боловсролдоо засгийн газраас санхүүгийн дэмжлэг авах боломжтой.
  • Хожим нь АНУ-ын иргэний харъяалалаас хасагдахгүй.
  • 21 хүртэлх насны гэрлээгүй хүүхдээ урилгаар авчрах боломжтой.
  • Хөрөнгө худалдаж авах, банкнаас зээл авах эрх нээлттэй. 

Эх сурвалж: BBC