2024-04-27
АНУ доллар 3,377.35₮
Ангилал: Улс төр

У.ХҮРЭЛСҮХ: АРАВДУГААР САРЫН 01 ХҮРТЭЛ ХҮҮХЭД БҮРТ 100 МЯНГАН ТӨГРӨГ ОЛГОНО

2020-05-06 14:46:11

Засгийн газраас ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрээ дөнгөж сая танилцууллаа. Энэ удаагийн шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр танилцуулснаараа онцлогтой байв. Тэрбээр "0-18 насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сарын 01-ээс аравдугаар сарын 01 хүртэл сар бүр олгодог мөнгөн тэтгэмжийг 100,000 төгрөг болгож байна. Энэ дөрвөн сарын 01-ээс эхлэн хэрэгжинэ. Дөрөвдүгээр сард 30,000 төгрөг олгосон үлдэгдэл 70,000 төгрөгийг олгоно. Үүнд тодорхой хэмжээний хөрөнгө гаргана. Зургаан сарын хугацаанд сард 91.2 тэрбум төгрөг нийт 547.2 тэрбум төгрөгийг орно гэсэн үг. Нэг үгээр бол 4 хүүхэдтэй айл бол сард 400,000 төгрөг авна гэсэн үг. 

Энэ бол коронавирустэй холбоотой асуудал. Хүмүүсийн амьдрал хүнд байна. ААН-үүдийн үйл ажиллагаа зогссон хүндрэл бэрхшээл тулгарсан. Өнгөрсөн хугацаанд Улсынхаа төсвийг аятайхан болгож тав, арван цаас цааш нь далд хийж цуглуулсан. Энэ боломжит нөхцлөө дайчлаад олгож байна. Хоёрдугаарт хүнсний талоны асуудал. Нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа бага орлоготой өрхийн иргэдэд дэмжлэг үзүүлдэг. Насанд хүрсэн 122.3 мянган иргэн байгаа. Сардаа 13,000 мянган төгрөг авдаг. Үүнийг 32,000 төгрөг болгож хоёр дахин нэмэгдүүлж байна. Хүүхдэд 8,000 төгрөг олгодог байсан бол 16,000 болгон нэмэгдүүллээ. Хүнсний талоныг 118,000 хүүхэд авдаг.  Энэ хүнсний талоныг тавдугаар сарын 01-ээс аравдугаар сарын 01 хүртэл олгоно.

Гурав дахь арга хэмжээ нийгмийн халамжийн тэтгэвэр. Халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3600 хүн бий. Тэдгээр хүмүүс сардаа 188 мянган төгрөг авдаг. Энэ хүмүүст 100,000 төгрөг нэмж олгоно. Сардаа 288 мянган төгрөг авна гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 42.5 орчим мянган хүн байгаа. Бас 100,000 төгрөг нэмж олгоно. Одой иргэн 116 хүн байгаа мөн нэмэгдэл халамж олгоно. Үүнээс гадна өнчин хүүхэд 16.5 орчим мянган хүн байна. Энэ хүмүүст мөн 100,000 мянган төгрөг нэмж олгоно. Өрх толгойлсон эцэг, эхэд мөн 100 мянган төгрөг олгогдоно" гэлээ.