2024-04-26
АНУ доллар 3,377.44₮
Ангилал: Улс төр

Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамжийг шүүх гаргалаа

2020-05-06 19:38:41

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд буй Н.Номтойбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргуулах хүсэлтийг прокурорын байгууллагаас шүүхэд гаргасан байна.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандан Н.Номтойбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргуулах хүсэлт гаргажээ. Энэ талаар Н.Номтойбаяр цахим хуудастаа дараах мэдээллийг оруулсан байсан. 

Тэгвэл энэ талаар НПГ-аас тодруулахад " Яллагдагч Н.Номтойбаярт прокурорын яллах дүгнэлтийг нь гардуулахаар НПГ-аас 4 сарын 30-наас эхлэн олон удаа мэдүүлсэн ч ирээгүй, өмгөөлөгчид нь удаа дараа мэдэгдэж, прокурорын мэдэгдэх хуудас хоёр удаа хүргүүлээд ч ирэхгүй байна. Тиймээс Н.Номтойбаярын прокуророос дуудсан хугацаанд хүндэтгэх шалтгаангүйгэр ирэхгүй байгаа байдлыг н үндэслэн албадан ирүүлэх саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хүргүүлснийг шүүх өнөөдөр хэлэлцээд, яллагдагч Н.Номтойбаярыг 2020 оны 5 дугаар сарын 7-ний өдрийн 9 цагт НПГ-т албадан ирүүлэх захирамж гарсан" гэв.