2024-04-30
АНУ доллар 3,377.03₮
Ангилал: Нийгэм

5230 ам.долларыг олж, эзэнд нь өгчээ

2018-10-11 15:08:55

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа  Нисэх буудлуудын удирдах газрын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд өчигдөр /2018.10.10/  Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн нислэгээр зорчих гадаадын иргэний гээсэн их хэмжээний валют, эд зүйлсийг илрүүлж эзэнд нь хүлээлгэн өгчээ. Тодруулбал, цүнхний эзэн нь Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн зорчигч БНСУ-ын иргэн байсан бөгөөд цүнхэнд 5230 ам.доллар, бичиг баримтын хамт байжээ. Нисэх буудлын нийтийн эзэмшлийн бүсэд үзлэг шалгалт хийх явцад өдөр бүр тогтмол 2-3 зөрчил илэрдэг гэнэ.