2024-04-19
АНУ доллар 3,376.43₮
Ангилал: Нийгэм

ДЭЛХИЙН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН МОНГОЛД

2020-10-08 17:08:38


Дэлхийн ур чадварын 46 дахь уудаагийн тэмцээнд хүч сорих шилдэг оролцогчийг шалгаруулах "МОНГОЛ УР ЧАДВАР-2020" мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох үнэлгээний эхний шатны шалгаруулалтад 32 Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 80 гаруй оролцогч ирж 7 мэргэжлээр ур чадвар, авхаалж самбаагаа сорихоор бүртгэгдээд байна. Үүнд модон эдлэлийн мужаан 9, сантехникч 10, цахилгаанчин 14, өрөг угсрагч 5 гагнуурчин 17, токарьчин 9, тогооч17 оролцогч ур чадвараа сорих гэж байна.
Түвшин тогтоох үнэлгээг 2020 оны 10-р сарын 08-09-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Барилгын ПК, Техник Технологийн ПК, Налайх дүүрэг дэх МСҮТ, Мастер тогоочдын холбоо, Өмнөговь аймаг дахь ПК-ийн чадамжийн төвүүдэд зохион байгуулж байна.
Нийт оролцогчиддоо амжилтын дээдийг хүсье.