2024-04-30
АНУ доллар 3,377.03₮
Ангилал: Нийгэм

“Туушин зочид буудал”-ийн газрыг албадан чөлөөлж байна

2018-10-16 10:38:39

"Туушин зочид буудал" ХХК-ийн өмнөх газрыг хотын даргын шийдвэрээр албадан чөлөөлж эхэлжээ. Хууль зөрчиж, нийтийн эзэмшлийн зам, талбайд орц, гарц гарган, явган зорчигчийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж байгаа тул Нийслэлийн газрын албанаас энэ сарын 9-ний өдөр “Туушин зочид буудал” ХХК-д энэ сарын 15-ны дотор явган хүний зам чөлөөлөх үүргийг өгчээ.  Харин дээрх хугацаанд нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөөгүй тул ийнхүү албадан чөлөөлж байна.

niislel
П.Оюунжаргал