2024-04-25
АНУ доллар 3,376.93₮
Ангилал:

Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг нь үлдээлээ

2020-11-02 15:44:18

Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар Улсын аварга Э.Оюунболдын гомдлыг хэлэлцлээ. Тодруулбал, Улсын аварга Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн асуудлаар анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс цолыг хурааж, эрхийг нь хоёр жилээр хасаж, унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөж олгох нь зүйтэй гэх шийдвэрийг гаргаж байсан юм.

Гэвч тэрбээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Улсын дээд шүүхэд хандсан ч дээд шүүхээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр буюу Э.Оюунболдын аварга цолыг хурааж түүнд унасан бөхчүүдэд Улсын цол чимэг олгохоор шийдвэрлэсэн байна.

Харин Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасах саналыг Дээд шүүхээс хүчингүй болголоо. Ингэснээр тэрбээр ирэх жилийн 100 жилийн ойд зориулсан барилдаанд зодоглох эрхтэй болж байгаа юм.