2023-09-30
АНУ доллар 3,459.50₮
Ангилал: Боловсрол

Сурагчид хуваарьт хугацаандаа амарна

2020-11-03 14:22:58


Сурагчдын ээлжийн амралтын хуваарьт өөрчлөлт оруулж, амралтыг урагшлуулахаар болсон гэх мэдээлэл цахим орчинд цацагдлаа. Амралтыг урагшлуулахаар яригдаж байгаа эсэхийг БШУЯ болон ЭМЯ-наас тодруулахад “Сурагчдын ээлжийн амралтад өөрчлөлт оруулах талаар яригдсан зүйл одоогоор байхгүй. Хуваарьт хугацаандаа амарна” гэж хариулжээ.  

Хуваарийн дагуу сурагчдын нэгдүгээр ээлжийн амралт арванхоёрдугаар сарын 21-нээс нэгдүгээр сарыг дуустал үргэлжлэхээр батлагдсан билээ.