2024-04-25
АНУ доллар 3,376.93₮
Ангилал:

Нийслэлд орж ирсэн зээрийн сүргийг гаргалаа

2020-12-01 16:25:38

Нийслэлд зээрийн сүрэг 11 дүгээр сарын 29 нд  орж ирсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн байгаль орчны газартай хамтран Налайх Хонхорт орж ирсэн 200 гаруй зээрийн сүргийг Салхит, Хоолтын зүгт эргүүлэн гаргалаа. Айдасын давааны хурдны замын чиглэлээр орж ирсэн 300 орчим зээрийн сүрэг Өлзийт хорооллын хойт уулсаар Биогийн чиглэлд орж ирсэн бөгөөд байгаль хамгаалагчид болон холбогдох албаны хүмүүс хотоос гаргах ажлыг  хийжээ.