2024-04-20
АНУ доллар 3,376.74₮
Ангилал:

100 ЛАМЫН АГУЙГ ТҮШИГЛЭСЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛНА

2020-12-02 16:34:58

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрших 100 ламын агуйн дэргэд “Сave Rock” цогцолбор байгуулахаар өнөөдөр шавыг тавилаа.

2020 оноос хэрэгжиж эхлэх уг төслийн хүрээнд 100 орчим машины зогсоол, задгай театр, үйлчилгээний газар, ногоон орчин, ариун цэврийн байгууламж, иргэдэд түшиглэсэн үйлчилгээнүүд зэрэг бусад зүйлс төлөвлөгдсөн аж.
 
Тус цогцолборын газрын асуудлыг БОАЖЯ болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас шийдэж өгсөн байна. Төсөл хэрэгжүүлэгч "Өндөр Улаан" ХХК-ийн зүгээс нийт зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх аж.

Ашиглалтад орсон жилээс эхлэн цогцолбор жилийн нийт орлогынхоо 2.5 хувийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт өгөх гэрээг байгуулжээ. Тус хувиар орж ирэх санхүүжилтыг Тэрэлжид ногоон бүс, аялал жуулчлалын салбарт эргүүлэн зарцуулахаар тусгагджээ.