2024-04-26
АНУ доллар 3,377.44₮
Ангилал: Нийгэм

“Executive summit 2020” виртаул хэлэлцүүлэг үргэлжилж байна

2020-12-21 13:27:46

Байгууллагын гүйцэтгэх удирдлага, дунд шатны менежерүүд, гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан “1000 CEO, 1000 хүчирхэг компани” бизнесийг дэмжих төслийн хүрээнд “Executive summit 2020” виртаул сургалт-хэлэлцүүлэг үргэлжилж байна. Харвардын Бизнесийн сургуулийн хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр хүргэх ажлын эхлэл энэхүү арга хэмжээг МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес академи” санаачлан зохион байгуулж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдал бизнесийн салбарт эрс өөрчлөлт хийх, хүнд нөхцөл байдлыг хохирол багатайгаар даван туулах, шинэ шийдэл санал болгоход хүргэж буй.

“Зогсолтгүй хөгж, Сорилтыг удирд” уриатай “Executive summit 2020” виртаул сургалт-хэлэлцүүлэгт Монголын бизнесийн салбарын нөлөө бүхий эрхмүүд уригдан оролцож байна. Тухайлбал М-Си-Эс группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, АПУ ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэбилэг, Анд Глобал ХХК-ийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Б.Хос-Эрдэнэ, Мобиком корпорацийн Мэдээллийн технологийн газрын захирал Б.Мөнхзориг нар бизнес зогсонги байдалд орсон, нөхцөл байдал тодорхойгүй энэ цаг үед хэрхэн ухаалаг шийдэл олох, бизнесээ хөрвүүлэх талаар санаа бодлоо уралдуулж байна.



Харвардын менежментийн курсын хөтөлбөрийг МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес академи” албан ёсны эрхтэйгээр Монголд нэвтрүүлж байгаа. Тодруулбал, Харвард Бизнес сургуулийн Паблишингийн менежрүүд болон гүйцэтгэх удирдлагын манлайллын холимог хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Харвард Бизнес сургуулийн паблишингийн дэд ерөнхийлөгч Николас Грант Клэйтон болон Ази Номхон Далайн орнууд хариусан захирал Пердип Кумар нар гарын үсэг зурсан юм.


Гэрээний хүрээнд Танхимын гишүүн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн захирлууд, удирдах албан тушаалтнуудад манлайллын сургалтын хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх боломж ийнхүү нээгдэж байна. Эхний хөтөлбөр ирэх оны нэгдүгээр сард эхлэх юм.