2024-04-24
АНУ доллар 3,376.83₮
Ангилал: Эрүүл мэнд

ЭМЯ: 14 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

2021-01-12 11:27:56

Сүүлийн 24 цагийн хугацаанд 14 шинэ тохиолдол бүртгэгдлээ.

Тодруулбал,
  • Баянзүрх дүүргийн 17-р хорооны хоёр гэрбүлийн 9 хүн
  • Баянгол дүүргийн 6-р хорооны нэг гэр бүлийн 3 хүн 
  • Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой гэр бүлийн дамжсан халдвараас 1 хүн
  • ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтлын 1 хүнээс коронавирус илэрлээ. 
Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.
Ийнхүү дотоодын халдварын тоо 956 болсон. Сүүлийн 24 цагийн хугацаанд долоон хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Энэ хүмүүс бүгд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байсан. Одоо Сэлэнгэ аймагт коронавирусээр эмчлэгдэж байгаа хүн байхгүй.

Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1456 боллоо. Үүнээс 909 нь эдгэрсэн. Маш хүнд нэг хүн байна"гэв.