2024-04-20
АНУ доллар 3,376.74₮
Ангилал: Нийгэм

"Насны хишиг", одонтой ээжүүдийн тэтгэмжийг ирэх сарын эхээр олгоно

2021-01-12 15:25:53

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас  “Насны хишиг” болон “Эхийн алдар” одонтой ээжүүдэд олгодог тэтгэмжийг ирэх хоёрдугаар сарын 10-аас олгоно хэмээн мэдээлэв.

Ингэхдээ иргэдийн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар бүртгэж, дансаар нь олгох аж. Тус газрын мэдэгдсэнээр ахмад настан болон одонтой ээжүүд И-халамж цахим сайтад арилжааны банкууд дахь харилцах дансаа бүртгүүлнэ. Өөрөөр хэлбэл  иргэд халамж үйлчилгээний төвүүдэд заавал өөрийн биеэр очих хэрэггүй, И халамж.мн сайт руу орж, цахимаар нэр, регистрийн дугаар зэргээ бүртгүүлж, тэтгэмж авах банкны нэрээ бичээд хүсэлтээ гаргах юм байна. 

Иргэд дансаа зөв холбосон тохиолдолд халамжийн мөнгө дансанд нь бүтэн орно гэдгийг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас онцлов. “Насны хишиг”, Эхийн алдар” одонтой ээжүүд тэтгэмжээ авахын тулд бүртгэлээ сар шинийн баяраас өмнө хийх шаардлагатайг анхаарууллаа.