2024-04-24
АНУ доллар 3,376.83₮
Ангилал: Эрүүл мэнд

БЗД-ын 17-р хороонд өвчлөл өндөр байвал хязгаарлалт тогтооно

2021-01-13 12:52:48

Улаанбаатар хотод 13 шинэ тохиолдол бүртгэгджээ.
  • “Ачтан” эмнэлгийн голомтод нэг тохиолдол нэмэгдсэн. Тусгаарлалтад байсан эмчээс халдвар илэрлээ.
  • БГД-ийн 4 дүгээр хорооны батлагдсан тохиолдлын хавьтал гурван гэр бүлийн долоон хүнээс халдвар илэрсэн.
  • Батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн.
  • БЗД-ийн 17 дугаар хорооны батлагдсан тохиолдлын гэр бүлийн хөрш дөрвөн хүнээс халдвар илэрсэн.
Ачтан эмнэлгийн голомтоос 45 хүн өвчилжээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “БЗД-ийн 17 дугаар хороо буюу эмнэлгийн гудамжнаас 3 гэр бүлиийн 10-20 хүн өвчилсөн. Түүнээс үргэлжилсэн 9 дүгээр хороонд 2-3 гэр бүлийн хүн өвчилсөн. Мөн үүнтэй холбоотой “Алтан Жолоо Импекс” компанийн нэг жолооч халдварт өртсөн учраас компанийн 47 хүнийг тусгаарлаад байна. 17-дугаар хорооны гурван ажилтан халдвар авсан. Харуул хамгаалалтын Дөрвөн Бэрх, Цас гэсэн хоёр компанид ажилладаг хүмүүсээс халдвар ирсэн.

“Алтан Жолоо Импекс” компанийн халдвар авсан жолоочийн гэр бүлийн хүн нь халдварт өртсөн байсан. БЗД-ийн эмнэлэгтэй холбоотой гинжин халдвар үргэлжилж байна.
Энэ хороонд тандалтын шинжилгээ хийж, өвчлөл өндөр байвал тухайн бүс нутагт хэсэгчилсэн хөл хорио тогтооно” гэв.