2021-10-21
АНУ доллар 2,848.49₮
Ангилал: Улс төр

С.Баярцогтын 4 тэрбум 10 сая төрөгийн хөрөнгийг хураана

2021-01-13 12:56:01


Нийслэлийн прокурорын газраас Авлига албан тушаалын гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдсон этгээдэд зөвхөн ял шийтгэх бус хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж улсын орлого болгох шийдвэрийг гарган ажиллаж байна. Тус газраас 2020 онд 21,586,213,463 төгрөгийн хөрөнгийг хурааж, улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлжээ.

Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх заалтаар ял хүлээсэн С.Баярцогтоос нийт 4,010,452,844 төгрөгийн үнэлгээ бүхий гурван үл хөдлөх хөрөнгийг нь хураахаар болжээ.

Мөн Жаст Групп ХХК-ийн захирал Ш.Батхүүгийн Сингапур, АНУ дахь газар болон үл хөдлөх хөрөнгүүдийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлүүлжээ.
Эргэн сануулбал шүүгчдэгч С.Баярцогтод Оюутолгойн гэрээг үзэглэхдээ бусдад давуу байдал олгосон хэргээр 10 жилийн хорих ял оноож, давж заалдах шатны шүүхээр ялыг 4.8 жил болгон бууруулсан юм.


Ш.Мягмар