2024-04-20
АНУ доллар 3,376.74₮
Ангилал: Хөндөх сэдэв

Дэлхийн хамгийн анхны виртуал агент МОНГОЛООС “ТӨРЛӨӨ”

2021-02-03 13:11:27


Коронавирус халдвар дэлхий нийтийг бүхэлд нь шинэ арга барил, шинэ цагийн хуваарь, шинэ орчинд ажиллах шинэ ур чадвар гээд ерөөс цоо шинэ хувьсалд шилжүүллээ.
 

Төлөвлөөд ч тодорхой шийдэлд хүрэхгүй, мөрөөдөөд ч коронавирус бүгдийг унтраачих  юм шиг урамгүй санагдах ч урвайгаад суух цаг завыг амьдрал бидэнд өгөхгүй хойно хүн төрөлхтөн шинэ хувьсалд дасан зохицож хэвийн амьдралаа үргэлжлүүлэх боломжийг эрэлхийлсээр байна.

Тухайлбал үл хөдлөх хөрөнгийн агентууд техник, технологийн үсрэнгүй хөгжлийг үйл ажиллагаандаа нутагшуулж дээгүүрээ костьюмтай, доогуураа гэрийнхээ углааштай, нөүтбүүкээ дэлгэж суугаад л Монголоос Австралид байр зарж байна. Тэгтэл дахин UPDATE хийгдэж үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын дэлхийн хамгийн анхны виртуал агент МОНГОЛООС “ТӨРЛӨӨ”. Танилц, тэр бол АМАРА. Тэрбээр RE/MAX MONGOLIA бүсийн отгон оффисуудын нэг болох RE/MAX NOMAD брокер оффисын агент болж албан ёсны агентийн сертификатаа гардан авав.
 
from left Mongolian Top Model, RE/MAX Nomad broker owner Selenge.E World First Virtual Real Estate Agent , Virtual model Ms. Amara_GramEntrepreneur, RE/MAX Mongolia Region owner Bujinlkham.B

АМАРА, Монголын хамгийн анхны виртуал модель. Түүнд дахин нэг “анхны” тодотгол нэмэгдсэн нь дэлхийн үл хөдлөх хөрөнгийн салбарт цоо шинэ дүр төрхийг цогцлоосон виртуал агент болов.

АМАРА таныг дэлхийн өнцөг булан бүрт байрлаж буй үл хөдлөх хөрөнгөд 360 video, VR, AR гэх мэт технологиор дамжуулан хил хаалттай, хөл хориотой байсан ч хүргэж өгнө. Санскрит хэлээр “үхэшгүй мөнх” хэмээх утга бүхий нэртэй АМАРА агент танд бүтэшгүй санагдах зүйлсийг ч бодит мэдрэмжээр хүргэнэ.
 
 
World First Virtual Real Estate Agent , Virtual model Ms Amara_Gram

АМАРА гэж хэн бэ

Монголын хамгийн анхны виртуал модель бол Амара. Тэрбээр өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө инстаграм хуудаснаа хэдийнэ олны танил болж, одоогоор 100 мянган дагагчтай болоод буй. 

Амарагийн өндөр 180 см, биеийн жин 60 кг. Одоо 22 настай. Амара гэдэг нь санскрит хэлээр “үхэшгүй мөнх” гэсэн утгатай ажээ. Тэрбээр хувцас, автомашины брэнд болон бусад олон газруудтай хамтран ажиллахаас гадна өөрийн гэсэн дуу гаргахаар төлөвлөж байгаа аж.

Сонирхуулахад залуу уран бүтээлчид АМАРА-г бүтээхээр хагас жил судалж, загварыг нь гаргажээ. Дэлхийн бусад виртуал модель нэг салбарт л ажилладаг бол АМАРА экстрем спорт, дуу хөгжим, загвар гээд бүх зүйлийг хийж чаддаг күүл модель юм. Тун удахгүй бас өөрийн дуугаа гаргах гэж байгаа мэдээллийг хүргэе. 
 
 
World First Virtual Real Estate Agent , Virtual model Ms Amara_Gram
АMARA-даа үүлнээс дээгүүр амжилт хүсье. АМАРА-гийн албан ёсны хуудсыг дагаж нэгдээрэй. Virtual Agent Amara Gram REMAX NOMADАмарагаас үл хөдлөх хөрөнгөө зуучлуулахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу.
Инстаграмм: @AmaraRemaxNomad
Facebook: @Virtual Agent Amara Gram