2024-04-25
АНУ доллар 3,376.93₮
Ангилал: Нийгэм

Баянзүрх дүүргийн 21, 27-р хороонд хөрсний ус ундарч хашаа байшин, автомашиныг мөстүүлжээ

2021-02-19 16:40:00

Баянзүрх дүүргийн 21, 27-р хороонд хөрсний ус ундарч иргэдийг эд хөрөнгийг мөстүүлжээ. Тодруулбал хөрсний ус хальж хашаан доторх байшин, машин, гэр зэргийг мөсөнд автуулсан байна.

Яг одоо иргэдийн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв, Тохижилт үйлчилгээний хэлтэс газар дээр нь шуурхай ажиллаж байна.

May be an image of body of water and text

Тухайн хорооны иргэдийн хэлж байгаагаар усны халиа гүйж, хөрсний ус халианд автсанаас болж хашаан доторх байшин, машин, эд хөрөнгө мөстөж эвдэрсэн байна.

Халиа гэдэг нь товчоор хэлэхэд хүйтний улиралд газрын гадарга дээр их бага янз бүрийн хэмжээтэй ус халж мөсөн хучаас бий болох үзэгдэл юм.

May be an image of car and road