2024-04-24
АНУ доллар 3,376.83₮
Ангилал: Хөдөө аж ахуй

Тэжээл импортолсноор хивэгний үнэ 8 орчим хувиар буурчээ

2021-02-20 11:59:15

Мал аж ахуйн үйлдвэрлэл дэх 2021 оны өвөл, хаврын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр яамнаас дараах  бодлогын арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Тэжээл импортлох чиглэлээр 50 гаруй  аж ахуй нэгжтэй, 120.0 орчим мянган тонн тэжээл импортлох бодлогын гэрээ байгуулсан. Ингэснээр 2021 оны Мал аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдсэн.
 
Өнөөдрийн байдлаар нийт 20.0 гаруй мянган тонн бүх төрлийн тэжээл импортлоод байна. Ингэснээр 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хийсэн үнийн судалгаагаар 25 кг савлагаатай хивэгний дундаж үнэ 19465 төгрөг байсан бол тэжээл импортлосноор хойш хивэгний үнэ 17965 төгрөг болж, өмнөхөөс 8 орчим хувиар буурсан дүн гарсан. Одоо Сэлэнгэ аймагт 1200, Дорнодод 200, нийслэлд 300 тонн, нийт 1700 тонн өвсний нөөц байна. Зах зээл дээр  20 кг боодолтой өвс 8000-12000 төгрөгийн үнэтэй байна.  
 
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар арын 17-ны өдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймгийн “Цагааннуур”, Увс аймгийн “Боршоо” хилийн боомтоор малын тэжээл имплортлох арга хэмжээ аваад байна. Ингэснээр баруун бүсийн  Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх,  хаваржилтын эрсдлийг буруулах  боломж бүрдэж байна.