2021-04-20
АНУ доллар 2,850.32₮
Ангилал: Нийгэм

Фитнессийн төлбөрийг 500 тэрбумын төсвөөс зарцуулна гэдэг худал мэдээлэл

2021-03-02 10:34:01

Цар тахлаас болж агшсан эдийн засгаа эрчимжүүлэх үүднээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.  Эдийн засгийг дэмжих 10 их наяд төгрөгийн хөтөлбөрт залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөг зарцуулна гэх мэдээлэл гарсан.

Тэгвэл уг мэдээллийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа үгүйсгэлээ.

Тэрбээр “Эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрт залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөг төсвөөс зарцуулна гэдэг  ташаа мэдээлэл цахим орчин нийтлэгдэж байна. Уг мэдээлэл нь  худал мэдээлэл юм.  500 тэрбум төгрөгийг залуусыг ажлын байранд бэлтгэхэд зарцуулах дунд хугацааны хөтөлбөрт зориулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байгаа болно” гэжээ.

Ерөнхий сайд  2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг танилцуулсан. Үүнд залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 500 тэрбумын төлөвлөгөө багтсан байна.

Төлөвлөгөөнд багтсан зүйлс: