2024-04-27
АНУ доллар 3,377.35₮
Ангилал: Нийгэм

БЗД-ийн 26, ХУД-ийн 15 дугаар хороонд хатуу хөл хорио тогтооно

2021-03-16 23:49:19

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын улмаас Баянзүрх дүүргийн 26, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт маргааш өглөө буюу 3 -р  сарын 17-ны өдрийн 06:00 цагаас хатуу хөл хорио тогтоохоор болжээ. 

Тодруулбал

 
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 3 сарын 17-ны өдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний өдрийн 23:00 цаг хүртэлх хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоох болсныг албаны эх сурвалж мэдээллээ. 

Хатуу хөл хориотой холбогдуулан дараах санамжийн хүргэж байна.
  • Хүнсний дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэм чанд сахиж, хүн хоорондын зайг барих
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай тохиолдолд өрхийн эмнэлэгт хандаж холбогдох бичиг баримт авч хязгаарлалтын дэглэм тогтсон бүсээс гарах бүртгэл хийлгэх
  • Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх
  • Хатуу хөл хорио тогтоосон тав хоногт архи, согтууруулах ундааны төрлийн зүйлийг худалдахгүй, хэрэглэхгүй байх
  • Мэргэжлийн байгууллагын алба хаагчдын тавьсан шаардлагыг иргэний үүргээ ухамсарлан биелүүлэх
  • Хязгаарлалтын дэглэм, хөл хорионы хугацаа дуусаж, цагдаагийн хамгаалалт буусан үед Нийслэлийн Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн А\161 дүгээр захирамжийг мөрдөж хэвийн горимд шилжинэ
Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед тухайн хорооны 18-аас дээш насны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж, зорилтот бүлгийн болон 50-65 насны иргэдийг вакцинжуулж, халдваргүйжүүлэлт ариутгал хийх ажлыг үе шаттайгаар төлөвлөжээ. 

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр: