2024-10-23
АНУ-ын доллар 3,397.42₮
Ангилал: Нийслэл

“Би жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна” аянд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нэгдлээ

2021-03-17 14:56:45

Жендэрийн Үндэсний хорооноос Монгол цэргийн өдрийг тохиолдуулан анх удаа “Би жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна” аяныг өрнүүлж байна.

Жендэрийн үндэсний хороо нь Үндэсний статистикийн хороотой хамтран “Монгол улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” судалгааг хийсэн юм. Судалгааны үр дүнд суурилсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар батлуулан ийнхүү хэрэгжүүлж эхлээд байна.
 
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын  ажилтан, албан хаагчид “Би жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна” аянд нэгдэж байна.
 
Та ч бас нэгдээрэй...