2024-04-18
АНУ доллар 3,376.53₮
Ангилал: Эрүүл мэнд

Сүүлийн 24 цагийн хугацаанд 285 шинэ тохиолдол бүртгэгдлээ

2021-03-25 11:08:48

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын өнгөрсөн 24 цагийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт улсын хэмжээнд 16 лабораторид 13465 шинжилгээ хийснээс 285 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 5895 боллоо.

Шинээр бүртгэгдсэн 285 хүн бүгд дотоодод халдвар авсан байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 267 нь Улаанбаатар хотод, аймаг орон нутагт 18 тохиолдол тус тус бүртгэгдлээ. Тодруулбал Завхан аймагт 1, Төв аймагт 2, Баянхонгор аймагт 1, Орхон аймагт 3, Дорноговь аймагт 2, Дархан-Уул аймагт 7, Архангай аймагт 2 шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. 

Сүүлийн 24 цагт 97 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 4044 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 1391 хүн эмчлүүлж байгаагаас
  • хөнгөн 1169,
  • хүндэвтэр 195
  • хүнд 21,
  • маш хүнд 6 хүн байгаа аж.