2021-09-23
АНУ доллар 2,848.51₮
Ангилал: Нийгэм

Хөл хориог хэд хоногоор сунгах шийдвэр гараагүй байна

2021-04-22 12:23:51


Бүх нийтийн бэлэн байдал буюу хөл хориог сунгах асуудал олны анхааралд байна.  Энэ сарын 10-наас эхэлсан хатуу хөл хорио бясба гарагт буюу 4 дүгээр сарын 25нд  дуусах юм.  ЭМЯ хөл хориог 14 хоног сунгах саналаа УОК-т хүргүүлсэн тухай өчигдөр мэдээлсэн. Харин энэ саналыг хэлэлцсэн үгүй нь тодорхой бус байгаа юм.

Энэ талаар Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар мэдээлэл өглөө.
 
Тэрбээр "Мэргэжлийн байгуулагуудаас хөл хориог 7-14 хоног сунгах хүсэлт гаргасан. УОК өчигдрийн байдлаар хуралдаагүй. ЭМЯ болон холбогдох байгуулагуудын саналыг УОК, Засгийн газар хэлэлцэж, хөл хориог хэд хоногоор сунгахыг шийднэ. Эцсийн шийдвэр гараагүй байна" гэв.