2024-04-20
АНУ доллар 3,376.74₮
Ангилал: Засгийн газар

Хөл хориог сулруулах шийдвэрийг УОК танилцуулна

2021-05-05 11:02:18

Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны дөрөвдүгээр сарын 10-аас тавдугаарс арын 8-ны хугацаанд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, улаан түвшинд шилжүүлээд байсан юм.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тавдугаар сарын 8-ны өдрийг хүртэл тогтоосон хатуу хөл хориог сулруулж, улбар шар түвшинд шилжүүлэхээр болсон байна.

Тиймээс Улсын онцгой комисс өнөөдөр үдээс хойш дахин хуралдаж, хөл хориог ямар журмаар зохицуулах, ямар байгууллага ажиллах эсэх талаар тодорхой шийдвэрүүд гаргаж, олон нийтэд танилцуулах юм байна.