2024-07-27
АНУ-ын доллар 3,380.79₮
Ангилал: Улс төр

НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙН НЭРС ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД ТОДОРНО

2021-08-27 12:31:52

Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүргүүдэд явагдах УИХ-ын нөхөн сонгууль аравдугаар сарын 10-нд зохион байгуулагдах юм. Одоогийн байдлаар УИХ-ын 18, 28 дугаар тойргуудад болох нөхөн сонгуульд МАН, АН, Үнэн ба зөв нам, Шударга игэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн Монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, Зөв хүн-Электорат эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний зориг ногоон нам зэрэг есөн нам оролцохоо илэрхийлээд байна.

Тус намуудаас нэр дэвшигчдийг тодруулах хуулийн хугацаа өнгөрөгч наймдугаар сарын 25-нд эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 1 гэхэд нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд хүргүүлэх ёстой.