2024-05-03
АНУ доллар 3,380.31₮
Ангилал: Нийгэм

Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

2018-10-24 08:53:54

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр Булган, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Оройдоо ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 8-10 градус дулаан байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Увс нуур болон Их нууруудын хотгороор 0-5 градус, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.