2024-04-24
АНУ доллар 3,376.93₮
Ангилал: Нийгэм

Халдвараас хүүхдээ хамгаалахын тулд эцэг эхчүүдийн хүлээх үүрэг

2021-09-02 09:13:09

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэллээ. Халдварын тархалт нэмэгдэж байгаа ч хоёр жил орчим хугацаанд зайнаас хичээллэсэн учир ийнхүү танхимын сургалтыг эхлүүлээд буй юм. Тиймээс эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхдээ коронавирусийн халдвараас сэргийлэх шаардлага тулгарч байна. Үүний тулд ямар үүрэг хүлээж буйг ГБХЗХГ-аас санууллаа.
  • Амны хаалт /өдөр бүр 3ш/, хуурай нойтон сальфетка, хүүхдийн биеийн онцлогт тохирсон гар ариутгагчийг өдөр бүр бэлтгэж явуулах
  • Амны хаалтны гадуур нүүрний халхавч хэрэглэж хэвшүүлэх 
  • Хичээлд ирэхийн өмнө хүүхдэдээ шим тэжээлтэй, халуун хоол цай идүүлэх 
  • Хүүхдийнхээ биеийн байдлыг тогтмол ажиглаж өвдсөн шинж тэмдэг илэрвэл, эсвэл гэр бүлийн хэн нэгэн гишүүн өвдсөн, ойрын болон дам хавьтал болсон бол сургууль руу явуулахгүйгээр ДУБ-д мэдэгдэж, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах.
  • Хичээлийн хэрэглэгдэхүүн болон бусад эд зүйлсийг нь бэлдэн өгч, ариутгах, бусдад дамжуулахгүй байх 
  • Сургууль дээр маск авч хоол хүнс идэх хориотой тул хүүхдэдээ сайтар сануулан хэлэх. 
  • Эцэг эх, асран хамгаалагч нь хичээл орох, тарах үед сургууль руу нэвтрэхгүй байж хүүхдээ сургуулийн хашааны хаалганаас явуулах, хүлээж авах 
  • Танхимын хичээлийн хуваарьтай танилцаж, “ГЭР - СУРГУУЛЬ - ГЭР" маршрутыг мөрдүүлж, олон хүн цугласан газраар явуулахгүй байх үүрэгтэй.
Халдвараас хүүхдээ хамгаалахын тулд эцэг эхчүүдийн хүлээх үүрэг