2024-04-26
АНУ доллар 3,377.44₮
Ангилал: Нийгэм

1,210 тонн АИ-92 автобензин Наушки өртөөнд иржээ

2021-09-26 11:35:21

Шатахууны импорт, нөөцийг хэвийн хангах хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяраар ахлуулсан ажлын хэсэг ОХУ-ын Москва хотноо ажиллаж, шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах асуудлаар Роснефть компанийн удидлагуудтай уулзсан.

Үүний үр дүнд Ангарскийн нефтийн үйлдвэрээс АИ-92 автобензинийг эхний ээлжинд яаралтай 1,500 тонн шатахуун нийлүүлэх үр дүнд хүрсэн. Тодруулбал, есдүгээр сард 1,500 тонн, аравдугаар сард 44 мянган тонныг нийлүүлэх бол мөн энэ сард ачигдаагүй хойшлоод байсан 10 мянган тонн АИ-92 бензинийг нийлүүлэхээр тохиролцсон байна.

Өнөөдрийн байдлаар яаралтай нийлүүлэхээр тохиролцсон 1,500 тонн шатахууны эхний ээлж буюу 1,210 тонн шатахуун бүхий 20 вагоныг Ангарскийн нефтийн үйлдвэрээс ачиж, Наушки өртөөнд хүргэхээр ажиллаж байгаа аж.

Мөн БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 50 вагон буюу 2,500 тонн АИ-92 автобензин ачигдаж дуусч байгааг албаны зүгээс хэллээ. Шатахуун ачсан вагонцистерн маргааш буюу есдүгээр сарын 26-нд Хөх хотоос Эрээний боомтын зүгт хөдөлж, ирэх долоо хоногийн дунд үе гэхэд монголд нийлүүлэгдэх ажээ.